Устаж үгүй болсон эртний үхрийг дахин бий болгоно

Чонотой тулалдаж буй бух гөрөөс. Генри Хардерын зурсан зураг.

Эрт цагт нэгэн төрлийн аварга бух гөрөөс Евроазийн эх газрыг бүрхэн бэлчиж байсан боловч одоо нэгэнт устан үгүй болжээ. Хамгийн сүүлчийн бух гөрөөс Польшийн нутаг Якторовын ойд амьдарч байгаад 1627 онд үхсэн аж. Бух гөрөөс одоогийн үхэртэй харьцуулшгүй том, сэрвээний өндөр нь 2метр гаруй, жин нь 1000кг татдаг байжээ.

2009 оноос Европын хэсэг эрдэмтэд бух гөрөөсний генийг хадгалж байгаа үхрүүдийг селекцийн аргаар нь эвцэлдүүлэн анхны бух гөрөөсийг “сэргээн” гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Одоо бух гөрөөсийг буцаан бий болгох хоёр ч хөтөлбөр хэрэгжиж байна.

Таурус гэх нэг хөтөлбөр нь урвуу эрлийзжүүлэлтийн аргаар 300 гаруй үхэр дээр селекц явуулж байгаа гэнэ.  Энэ хөтөлбөр нь бух гөрөөсний шинж тэмдгийг аль болох их агуулж байгаа үхрүүдийг сонгон үржүүлж бух гөрөөстэй маш ойролцоо шинж тэмдэг, ген бүхий шилмэл сүргийг бий болгох зорилготой. Эрт цагт бух гөрөөстэй эрлийзжсэн олон тооны үхрийн үүлдрүүд бий. Эдгээрээс дурдвал Италийн мареммана, Балканы хойгийн улсуудад элбэг байх подолика, буша зэрэг үүлдрүүд болно. “Эдгээр үүлдрүүд бух гөрөөсний генийг хамгийн их хадгалж байгаа. Гэхдээ бид бух гөрөөстэй 100% адил амьтан гарган авах боломжгүй юм” гэж уг төслийн гол эрдэмтдийн нэг Донато Матассино Английн The Telegraph-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Таурус хөтөлбөртэй нэгэн адил хөтөлбөрийг Португали улсад хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ хоёр хөтөлбөр хоёул Европын онгон байгалийг сэргээх том төсөлд хамаарагдах юм. Энэ төсөл нь олон жилийн туршид дайн дажин, соёл иргэншлийн хөлд талхлагдсан Европын онгон байгалийг сэргээх, үүндээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Францын Ласкаусын агуй дахь бух гөрөөсний сүг зураг. By Prof saxx – Own work, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=2846254

“Европын унаган байгалийг бүрэлдэн бий болгоход зэрлэг үхэр сүрэг хэдэн зуун мянган жилийн туршид гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хэрэв том энэ мэт том амьтад байхгүй бол ой мод хэт шигүү ургана.  Том өвсөн тэжээлтэн амьтдын нөлөөгөөр ойн цоорхой, хээр тал бий болж, тэнд нь хэдэн мянган төрлийн ургамал, амьтан, шавьж хорхой амьдрах боломжтой болдог” гэж төслийг санаачлагчийн нэг Воутэр Хэлмэр The Telegraph-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Европын нутаг дахь олон агуйнуудад бух гөрөөсний сүг зургууд бий. Эртний хүмүүс газар тариалангийн ажилдаа бух гөрөөсийг ашиглаж байсны ул мөр тэдгээр зургуудад тод үлдсэн байдаг. Энэ нь ч гэсэн бух гөрөөсийг дахин бий болгох сонирхлыг бий болгож байна.

Бух гөрөөснөөс гадна арслан заан, аварга том хяруулыг ч бас эргүүлэн авчрах төлөвлөгөө хөтөлбөрүүдийн хэтийн зорилгод бий гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider, Austraia

%count%

Хараацай огт газардахгүйгээр хэдэн сараар нисдэг

By Kévin Le Pape (Flickr: Mascarene Swiftlet) [CC BY-SA 2.0 (https://creativecommons.org/licenses/by-sa/2.0)], via Wikimedia Commons

Саяхан судлаачид нэгэн сонирхолтой нээлт хийв. Зарим нэг шувууд огт буухгүйгээр, тасралтгүй зургаа, түүнээс ч олон сар агаарт нисдэг болохыг тогтоожээ. Шведийн Шувуу Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд альпын хараацайн нүүдлийг тогтоохын тулд туршилт явуулжээ. Альпын хараацай нь үржлийн үеэ Европ тивд өнгөрөөгөөд,өвөлжихийн тулд Африк уруу олон мянган километрийн аялалд гардаг.   Энэ бяцхан шувууны нислэгийн мэдээлллийг цуглуулахын тулд эрдэмтэд биед нь дөрвөн минут тутамд мэдээлэл хадгалах авсаархан электрон төхөөрөмжийг зүүж өгчээ. Жилийн дараа тэмдэгт шувуудаасаа төхөөрөмжийг авч, компьютерт оруулан өгөгдлийг нь судалсан байна.

“Бидний гол зорилго бол нүүдлийн үед эдгээр шувууд хэрхэн хооллодгийг мэдэх явдал байлаа. Гайхалтай, тэд тасралтгүй нисдэг болохыг бид олж мэдлээ.” гэж судалгааны багийн ахлагч Феликс Лиетчи мэдэгдэв. Үржлийн биш үеэ Африкт өнгөрөөхдөө тэд өдөр, шөнө ялгаагүй ямагт агаарт нисэн дүүлж байдаг аж. Заримдаа тэд далавчаа дэвэхгүйгээр элээ шувуу шиг элин халин нисдэг байна.

Хараацайн төрлийн шувууд буухгүйгээр агаарт нисдэг шавьжаар хооллон олон хоног байж чаддаг гэдгийг дээр үеэс мэдэж байсан боловч хэдэн сараар буухгүй нисдэг гэдгийг нь одоо л олж тогтоож байгаа нь энэ.

Хүчтэй хүчил болон хортой металл дахь амьдрал

Red AlgaeХарийнхан гэдэг кинонд улайдам халуун болон хортой нөхцөлд амьдардаг харийн амьтны тухай гардаг. Бодит амьдрал дээр ч гэсэн тэсвэрлэшгүй хүнд орчинд дасан зохицож амьдардаг амьтад бий. Тухайлбал улаан замаг галдиериа сульфурариа маш хүнд орчнуудад амьдарч чаддаг. АНУ-ын Шарчулуутын үндэсний дархан цаазат газарт энэхүү замаг бий. Энд амьдарч буй Үргэлжлэл …

Вирусүүд дархлааны системтэй гэнэ шүү

(Photo credit: Wikipedia)

Холер өвчин үүсгэгч нянг устгадаг нэгэн төрлийн вирус (бактерофаг) байдаг.  Уг вирус нь холерын нянгийн дархлааны системийг нь “хулгайлж” буцаагаад уг нянгийн эсрэг хэрэглэдэг болохыг саяхан судалгаагаар олж тогтоожээ.
Энэ судалгаа ийм төрлийн вирус буюу бактерофаг нь дасан зохицох чадвартай бүрэн бүтэн дархлааны системтэй байдгийг анх илрүүллээ. Холерын нян нь бактерофагийн эсрэг дархлааны системтэй байдаг боловч вирус нь хулгайлж авсан зүйлээ ашиглан нянгийн дархлааны системийг нэвтрэн орж чаддаг байна. Энэхүү нээлт нь нянгаар үүсгэгдсэн өвчнийг вирусээр эмчлэх эмчилгээнд томоохон дэвшил болох юм. Сүүлийн үед супер нян буюу олон төрлийн антибиотикт дасал болсон нян илэрч, эмч, анагаахын эрдэмтдийг сандаргах болсон билээ. Харин вирус дархлаатай болохыг илрүүлснээр супер нянгийн эсрэг шинэ “зэвсэг” бүтээх боломжтой болох юм.
Туфтын их сургуулийн Анагаахын салбарын Эндрю Камилли гэх эрдэмтэн энэ нээлтийг хийсэн байна. Эдүгээг хүртэл эрдэмтэд  бактерофагийг зөвхөн л ДНХ буюу РНХ-ийг агуулсан өчүүхэн эгэл бөөм гэж үздэг байсан нь томоохон эндүүрэл байжээ.  Бактерофаг гэдэг нь нэгэн төрөл вирус бөгөөд тодорхой төрлийн нян дээр наалдан паразитлан  үржиж улмаар уг нянг устгадаг.

Хиймэл протейн ба амьд эс

АмьдProtein structures revealed at record pace биетүүд эд эсээс бүтдэг. Эд эс дотор маш нарийн төвөгтэй процессууд,  химийн урвалууд явагдаж байдаг. Харин энэ урвал, процесуудыг одоо хүртэл бүрэн дүүрэн таньж мэдээгүй байгаа юм. Шинэ эм бүтээх, өвчин эмгэгийг анагаах зэрэг анагаахын болон биологийн салбарт эдгээр процессыг таньж мэдэх нь чухал ач холбогдолтой. Үүний тулд эрдэмтэд олон янзын арга хэрэглэдэг. Үүний нэг нь организмд байдаг зарим нэг уураг, бодисыг зохиомлоор бүтээх арга юм. Хими, генийн инженерчлэлийн орчин үеийн аргаар л ийн бүтээх боломжтой болоод байгаа билээ. Шинжлэх ухааны энэ шинэ салбарыг синтетик биологи гэж нэрлэж байгаа юм байна. Энэ аргаар өөрийгөө хувилан олшруулдаг молекул, болон хиймэл генийг гаргаж аваад байгаа билээ.

Enhanced by Zemanta