Супер галт уул үүсэж байна
Шинэ Зеландын арлын хойд талд газрын цардасны гүнд супер галт уул бүрэлдэн бий болж байна.Хэрэв ийм аварга том галт уул дэлбэрвэл Дэлхийн сүйрэл болох аж. Гэхдээ айлтгүй, энэ галт уул дэлбэрэх хүртлээ том болоход багадаа л 100 сая жил шаардагдана.
АНУ-ын Ютагийн их сургуулийн сейсмологч Мичел Торн энэхүү галт уул бүрэлдэх явцыг илрүүлж, дэлбэрэлт нь сүйрлийн хэмжээтэй болохыг тогтоожээ. Галт уул бүрэлдэн тогтох ийм явцын үр дүнд үлэмж хэмжээний дэлбэрэлтийн хүч чадал хуримлагдах бөгөөд дэлбэрэх хүртлээ 100-200 сая жил шаардагдах болно гэж Торн ярилцлагадаа дурджээ.
Номхон далайн гүнд, Самоагийн ойролцоо том хэмжээтэй цардасууд мөргөлдөн, дэлхийн манти уруу гулсан орж хайлмал чулуулгийн хуримтлал үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон байна. Ийм хуримтлал нь эцэстээ халуун хайлмал цацсан ихээхэн хэмжээний дэлбэрэлт, эсвэл хүрмэн чулуугаар бүрхэгдсэн хөндий болдог аж. Дэлбэрэлт болсон тохиолдолд Дэлхий дээрх амьдралыг шууд л сүйрэлд хүргэх болно гэж Торн ярьсан байна.