Фүкүшимагийн АЦС-д мөсөн хана барина

Fukushima live cam by TEPCO: worker I
TEPCO-ийн ажиглалтын камерт бичигдсэн дүрс (Photo credit: antjeverena)

Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас одоо хүртэл цацраг идэвхтэй ус алдагдсаар байгаа билээ. 2015 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 320 сая долларын өртөгтэй асар том мөсөн ханаар уг алдагдлыг зогсоохоор хичээж байна. Мөсөн ханыг хайлуулахгүй барьж байхын тулд өдөр бүр 3300 япон өрхийн хэрэглэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулах юм байна. Ийм мөсөн хана барих нь цацрагтай усыг хашиж барих хамгийн сайн арга гэж Японы засгийн газар үзэж байгаа юм. Өдөр бүр 400 тонн цацраг идэвхтэй ус алдаж байгаа бөгөөд үүнийг зогсоохын тулд 470 сая ам. доллар зарцуулахаар шийдсэний гол хэсэг энэ мөсөн хананд зарцуулагдах ажээ. Одоогоор цацраг идэвхт усыг өдөр бүр олон тоогоор нэмэгдэж буй том хэмжээтэй торхнуудад хадгалж байгаа юм. Мөсөн ханын нийт урт нь 1.4 километр бөгөөд 30м -ийн гүнд байгаа мөнх цэвдэгийн давхаргыг нэвтлэн газрын цардаст тулгаж барих юм байна.

Урьд нь ийм мөсөн ханыг хэдэн жилийн өмнө АНУ-д уурхайн бохирдолтой усны нэвчилтийг зогсоох зорилгоор барьж байжээ. Уг мөсөн хананд 150 сая ам. доллар зарцуулж байсан гэнэ.

Enhanced by Zemanta