Жин хасах хачирхалтай аргууд

By Petr Kratochvil [CC0], via Wikimedia Commons

Эрүүл хүнс идэж биеийн тамирын дасгал хийх нь жингээ хасаж, гоо сайхан байх хамгийн шалгарсан арга боловч хүн бүр хэрэгжүүлж чаддаггүй. Харин дараах аргууд нь хүнээс их хичээл зүтгэл шаардахгүй ч жин хасахад ихээхэн тустай гэнэ.

1-р арга: Толины өмнө хооллох
Толины өмнө хооллоход харьцангуй бага хоол иддэг болохыг судлаачид олж тогтоожээ. Толинд харж байгаа хүн өөрийгөө хэт их хоол идэхийг тэвчиж чаддаггүй гэнэ.

2-р арга: Эрэгтэй хүнтэй хамт хооллох
Хэрэв та идэх хоолныхоо хэмжээг багасгах гэж байгаа бол эрэгтэй хүнтэй хамт хоолло. Эмэгтэй хүмүүс эрчүүдтэй хамт хооллохдоо жирийн үеийнхээсээ бага хоол иддэг гэнэ. Учир нь илүү “эмэгтэйлэг” харагдах гэсэн хүсэл хоол идэх хүслээс давамгайлдаг.

3-р арга: Бэлэн мөнгөөр хоолны тооцоогоо хий
Кредит картаар тооцоо хийх боломжтой байсан ч бэлэн мөнгөөр хоолныхоо мөнгийг төлж байх хэрэгтэй гэнэ. Таргалуулж буй зүйлдээ хэчнээн их мөнгө зарж байгаагаа илүү мэдэрч, ухаалаг хэрэглээтэй болоход тусална.

4-р арга: Ванилин үнэрлэ
Амттан идмээр санагдаад хэцүү байдаг уу? Чихэртэй зүйлс үнэхээр их илчлэгтэй гэдгийг мэддэг хэрнээ л тэсэхгүй идчихдэг шүү дээ. Харин ванилин үнэртвэл чихэрлэг зүйлс идэх, уух хүсэл үгүй болдог гэнэ.

5-р арга: Гэрийн халаад, унтлагын хувцастай хооллохоос татгалз

Нэлмэгэр сул хувцастай хооллох үедээ турах төлөвлөгөөгөө мартдаг гэнэ. Хооллох үедээ бага зэрэг бие барьсан хувцастай байвал жин хасах гэж байгаагаа санаж хоолныхоо хэмжээнд анхаарч чаддаг ажээ.

6-р арга: Хооллох орчиноо цэнхэр өнгөтэй болго

Хоолны ширээ, аяга таваг, ханын зураг гээд аль болох олон зүйлс цэнхэр, эсвэл цайвар ногоон өнгөтэй байвал  хооллох дур хүсэл багасдаг гэнэ. Харин улаан, улбар шар, шар өнгө нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг гэдгийг санаарай.

гэх мэт сонирхолтой олон аргууд байдгийг дараа уншигчиддаа толилуулна аа.

Enhanced by Zemanta