Кинематик: Бодлого 4

Дугуйтай аялагчид эхний өдөр баруун хойд зүг уруу 40км, хоёр дахь өдөр зүүн зүгт 50км, гурав дахь өдөр нь хойд зүгт 30км аялав. Аяллын маршрутыг зурж харуулна уу. Нийт явсан зам болон шилжилтийг нь олоорой.

Бодолт:

Өгсөн нь:

———————-

Баруун хойд зүгт: $L_1 = 40км$

Зүүн зүгт: $L_1 = 40км$

Хойд зүгт: $L_1 = 40км$

———————-

$L=?$

Молекул физик: Бодлого 3

500 моль нүүрсхүчлийн хий ямар масстай вэ?

———————————-

Өгсөн нь:

$\nu = 500$моль

$CO_2$

———————————–

Олох нь: $M = ?$

Бодолт: Нүүрсхүчлийн хийн нэг молекул нь нүүрстөрөгчийн нэг атом, хүчилтөрөгчийн хоёр атомаас тогтдог. Өөрөөр хэлбэл $CO_2$ гэсэн томьёотой.

Иймээс нэг моль нүүрсхүчлийн хийн масс нь (өөрөөр хэлбэл молийн масс нь) 12г/моль + 2 $\cdot$ 16г/моль = 44г/моль болж байна.

Ингээд 500моль нүүрсхүчлийн хий нь:

\( M=\nu \cdot \mu = \) 500моль \( \cdot \) 48г/моль=22 000г=2.2кг болж байна.

Молекул физик: Бодлого 2

Нэг моль хоолны давсанд хэчнээн тооны натрийн атом агуулагдах вэ?


Бодолт:

nacl_crystal_structure
Хоолны давсны талстын бүтэц. Image Credit Wikimedia Commons

Хоолны давсны химийн томьёо нь $NaCl$. Нэг молекул нь нэг ширхэг натри, нэг ширхэг хлорын атомаас тогтож байна. Иймээс нэг моль буюу $6.02 \times 10^{23}$ ширхэг молекулд мөн л $6.02 \times 10^{23}$ ширхэг буюу нэг моль натрийн атом агуулагдана. Доорх бичлэгээс хоолны давсны талст бүтэц болон түүний усанд уусах процессыг харуулжээ.

Молекул физик: Бодлого 1

Алтны молийн масс нь \( M=0.197 \) кг/моль, нягт нь \( \rho=19.32\times10^3 \text{кг}/\text{м}^3 \) бол түүний атомын хэмжээг үнэл.

————————————
Өгсөн нь:

\( M=0.197 \)кг/моль
\( \rho=19.32\times10^3\)кг/м\(^3\)

————————————

\( d=? \)

Швейцарын банкинд хадгалагдаж буй алтан гулдмай. Image Credit Wikimedia Commons.
Швейцарын банкинд хадгалагдаж буй алтан гулдмай. Image Credit Wikimedia Commons.

\( M \) масстай алт авъя. Үүний эзлэхүүн нь \( V \). Тэгвэл $$\rho=\frac{M}{V}$$ болно.

Алтны нэг атомын эзлэхүүн нь түүний радиус болон диаметрээр
$$V_0 = \frac{4}{3} \pi r^3 = \frac{4}{3} \pi \bigg( \frac{d}{2}\bigg)^3 = \frac{\pi}{6}d^3$$
гэж илэрхийлэгдэнэ. Энд \( r = d/2 \) болохыг ашиглав.

Харин $V$ эзлэхүүн нь нэг атомын эзлэхүүнээр $$V = V_0 \cdot N = V_0 \cdot \nu \cdot N_0$$ гэж илэрхийлэгдэнэ.

Энд $N_0$ нь Авогадрогийн тоо, $\nu$ нь $M$ масстай алтны молийн тоо. Молийн тоо нь молийн масстайгаа $M = \nu \cdot \mu$ гэж холбогдоно.

Эдгээрийг эхний томьёонд орлуулбал:

$$ \rho = \frac{M}{V} = \frac{\nu \mu}{V_0 \cdot \nu \cdot N_0} = \frac{\mu}{V_0 N_0}$$

Сүүлийн илэрхийлэлд $V_0=\frac{\pi}{6}d^3$ болохыг орлуулбал:

$$\rho=\frac{6 \mu}{\pi d^3 N_0}$$ болно. Эндээс $$d=^3 \sqrt{\frac{6 \mu}{\pi \rho N_0}} =12.48 \times 10^{-10}$$м болж байна.

Анхаар! Энэ нь ойролцоолсон тоон утга юм. Учир нь бид алтны кристаллын оронт торын бүтцийг нарийвчлан тооцоогүй. Алтны атомын жинхэнэ диаметр нь $2.88 \times 10^{-10}$м байдаг.