Айзон сүүлт од ойртон ирж байна

English: Image of comet C/1996 B2 (Hyakutake),...

Саяхан Оросын хоёр одон орончийн нээсэн сүүлт одыг Айзон хэмээн нэрлэжээ. Айзон (Ison) гэдэг нэр нь International Scientific Optical Network буюу Олон Улсын Оптик Сүлжээ гэсэн үгийн товчлол юм. Энэ сүүлт од нь онцгой их хурдтайгаар Дэлхийд ойртон ирж байгаа бөгөөд энэ жилийн сүүлийн хагаст Дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрөх юм. Зөрж өнгөрөх үедээ маш тод харагдах учир гэрэл нь тэргэл сарнаас ч илүү болох юм байна. Үргэлжлэл …

Хиймэл протейн ба амьд эс

АмьдProtein structures revealed at record pace биетүүд эд эсээс бүтдэг. Эд эс дотор маш нарийн төвөгтэй процессууд,  химийн урвалууд явагдаж байдаг. Харин энэ урвал, процесуудыг одоо хүртэл бүрэн дүүрэн таньж мэдээгүй байгаа юм. Шинэ эм бүтээх, өвчин эмгэгийг анагаах зэрэг анагаахын болон биологийн салбарт эдгээр процессыг таньж мэдэх нь чухал ач холбогдолтой. Үүний тулд эрдэмтэд олон янзын арга хэрэглэдэг. Үүний нэг нь организмд байдаг зарим нэг уураг, бодисыг зохиомлоор бүтээх арга юм. Хими, генийн инженерчлэлийн орчин үеийн аргаар л ийн бүтээх боломжтой болоод байгаа билээ. Шинжлэх ухааны энэ шинэ салбарыг синтетик биологи гэж нэрлэж байгаа юм байна. Энэ аргаар өөрийгөө хувилан олшруулдаг молекул, болон хиймэл генийг гаргаж аваад байгаа билээ.

Enhanced by Zemanta