Айзон сүүлт од ойртон ирж байна
Саяхан Оросын хоёр одон орончийн нээсэн сүүлт одыг Айзон хэмээн нэрлэжээ. Айзон (Ison) гэдэг нэр нь International Scientific Optical Network буюу Олон Улсын Оптик Сүлжээ гэсэн үгийн товчлол юм. Энэ сүүлт од нь онцгой их хурдтайгаар Дэлхийд ойртон ирж байгаа бөгөөд энэ жилийн сүүлийн хагаст Дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрөх юм. Зөрж өнгөрөх үедээ маш тод харагдах учир гэрэл нь тэргэл сарнаас ч илүү болох юм байна. Уг сүүлт од нь Оортын бүслүүр буюу Нарны аймгийн зах хязгаар болох солирын бүсээс гаралтай байж магад гэж таамаглаж байгаа юм. Оортын бүслүүрт олон тооны хад чулуун болон мөсөн солирууд ихээр байдаг. Сүүлт од Дэлхийгээс төдийгүй одоо Улаан нүдэн гариг дээр ажиллаж байгаа Coriosity автомат станцад хүртэл маш тод харагдах аж. Айзон энэ оны 11-р сарын 28-д Дэлхийд хамгийн их ойртох бөгөөд 1 120 000 км зайд дөхөж ирэх юм.