Машиныхаа тэнхлэгийг өөрсдөө тохируулж сурцгаая

Хэрэв машин тань шулуун замаар явж байхад жолооны хүрдээ сул тавибал зөвхөн нэг л тийшээ чангаагаад байвал тэнхлэг тохиргоо алдагдсаны шинж. Сайн анзаарвал машин чөлөөтэй сул өнхрөхөө больж хааз заавал гишгүүлээд байх болно. Мөн урд дугуй жигд биш хурдан элэгдэх, хээ нь аль нэг тийшээ ханарсан мэт болох нь тэнхлэг тохиргоо алдагдсаны шинж тэмдэг юм. Тэнхлэг тохиргоо алдагдсан шинж мэдэгдэнгүүт л даруйхан тохируулж байх шаардлагатай. Засварын газруудад тэнхлэг тохиргоог компьютержсэн нарийн төхөөрөмжийн тусламжтайгаар тохируулдаг.

Тэнхлэг тохиргоо алдагдсан байдал.
Image credit Wikipedia.

Хэдийгээр тэнхлэг тохируулахад хоёрхон боолт эргүүлдэг ч гэсэн нэлээд үнэтэй. Ихэнх засварын газрууд жижиг тэрэгний тэнхлэг тохиргоог 20000₮, жийпнийхийг 40000₮ орчимд тохируулдаг. Гэхдээ 100 хувь найдвартай тохируулж  чаддаггүй. Машин тэргээ өөрөө засчихдаг техникийн мэдлэгтэй хүмүүс бол засварын газар очих дургүй байдаг. Учир нь манай засварын газрууд нэг юмыг засахдаа нөгөөг эвддэг, маш найдваргүй. Харин тэнхлэг тохиргоо хийх багажгүй бол хэн ч байсан тохиргоо хийлгэхийн тулд дуртай ч дургүй ч засварын газар очихоос өөр аргагүй болно. Бүх засварын газрууд бас тэнхлэг тохируулахгүй ээ. Иймээс уншигчиддаа зориулаад өөрөө хэрхэн тэнхлэг тохиргоо хийх талаар зөвлөмж хүргэхээр шийдлээ.

Товчоор хэлэхэд тэнхлэг тохиргоо алдагдана гэдэг нь жолооны хүрдийг чигээр нь байрлуулахад урд хоёр дугуй яг урагш чиглэж чадахгүй болно гэсэн үг. Гэхдээ нүдээр хараад тохиргоо алдагдсан эсэхийг шууд хэлэхэд хэцүү. Ойролцоогоор $1^\circ$ хэмжээгээр хазайж байж л нүдэнд ажиглагдахуйц болно, гэтэл энэ бол хэтэрхий их хазайлт юм.

Өөрийн гараар тэнхлэгээ тохируулахын тулд танд машиныг тань бүтэн тойруулахад хүрэлцэхүйц урт мяндсан утас, эсвэл сатурк байх хэрэгтэй. Ингээд:

  1. Бүх дугуйн хийн даралтыг тэнцүү болгосон байх шаардлагатай. Мөн дугуйнууд бүгд ижил өргөнтэй, нэг маркийнх байх ёстойг анхаарна уу.
  2. Машинаа маш тэгш газар байрлуулна. Урд дугуйг мушгихад хялбар байлгах үүднээс доор нь кардон цаас, гөлмөн төмөр мэтээр ивээс хийгээрэй.
  3. Жолооны хүрдийг яг эгц урагш чиглүүлэн байрлуулаад, хүрдийг эргэхгүйгээр бэхэлнэ.

Дараа нь юу хийх шаардлагатайг доорх бичлэгээс хараарай:

Toyota Prius

Энэ удаа уншигчиддаа Приус машины тухай танилцуулахаар шийдлээ. Монголд хамгийн их тархсан машины нэг нь яалт ч үгүй Приус юм. Тоёота компани энэхүү машиныг 1997 онд зах зээлд гаргаснаас хойш 17 жил өнгөрсөн боловч байгаль орчинд хамгийн ээлтэй машин гэсэн алдрыг алдахгүй хадгалсаар байгаа билээ. Prius гэдэг нь “өмнө, түрүүнд” гэсэн утгатай латин үг юм. Үргэлжлэл …

Бартаат замын шилдэг төмөр хөлгүүд

Нийт замынх нь 1 хүрэхгүй хувийг хатуу хучилттай зам эзэлдэг манай орны хувьд бартаа туулах чадвартай машин тэрэг  үнэхээр чухал шаардлагатай билээ. Иймээс олон жолооч  түлш, шатахуун их зарцуулдаг ч гэсэн эвдрэл гэмтэл бага гардаг жийп машинуудыг сонгодог билээ.  Ингээд 2013 оны бартаат замын шилдэг 10 төмөр хөлгийг танилцуулж байна.

Үргэлжлэл …

Жийп ба кроссоверын ялгаа

Toyota Highlander: Image credit Wikipedia
Кроссовер: Toyota Highlander (Image credit Wikipedia)

 Монголчууд кроссоверийг ихэвчлэн дунд гарын, эсвэл бага гарын жийп гэж нэрлэдэг. Harrier, BMW X5, Ford Escape, Mazda Tribute, Honda CR-V, Honda HR-V, Lexus RX, Mitsubishi Outlander, Nissan Murano, Subaru Forester, Subaru Outback, Nissan Xtrial, Toyota Klugger, Toyota Highlander …. эд бол Улаанбаатарын гудамжинд Үргэлжлэл…

Мерседес Бенцийн цоо шинэ загварын жийп

G63 AMG: Image Credit Mercedes Benz.
G63 AMG: Image Credit Mercedes Benz.

Монголчууд бид Мерцедес Бенцийн G Class -тай аль эрт танил болсон билээ. Туулах чадвар, тав тухтай байдлыг зэрэг хангаж чадсанаараа гайхалтай унаа. Бенцийнхэн энэ загвартаа тулгуурлан урьд өмнө байгаагүй нэгэн төрлийн жийп үйлдвэрлэж байна. Үргэлжлэл…