Бартаат замын шилдэг төмөр хөлгүүд

Нийт замынх нь 1 хүрэхгүй хувийг хатуу хучилттай зам эзэлдэг манай орны хувьд бартаа туулах чадвартай машин тэрэг  үнэхээр чухал шаардлагатай билээ. Иймээс олон жолооч  түлш, шатахуун их зарцуулдаг ч гэсэн эвдрэл гэмтэл бага гардаг жийп машинуудыг сонгодог билээ.  Ингээд 2013 оны бартаат замын шилдэг 10 төмөр хөлгийг танилцуулж байна.

[GARD]

10.  Jeep Grand Cherokee

Grand Cherokee
Grand Cherokee (Image credit Wikipedia.org)

Энэ бол Америкт маш их тархсан тэрэг юм. 2012 онд Grand Cherokee -ийн арал, үндсэн эд ангиудыг Мерседес Бенз компанийн оролцоотойгоор шинэчлэн өөрчилсөн билээ. Хойд болон урд хатуу тэнхлэгийг нь үл хамаарах тэнхлэгээр сольсон нь хамгийн том өөрчлөлт байлаа. Зөвхөн товчлуурын тусламжтайгаар хүндрүүлэгчээ залгаж салгах, замын нөхцөлд амаржины цохилт бууруулах чадварыг тохируулах, өндрөө өөрчлөх гэх мэт үйлдлүүдийг хийж болно. Гэхдээ налуу замаар явах, донсолгоог бууруулах зэрэг чадвар нь ихэнх жийпнүүдээс муу болжээ.

9. Nissan Frontier PRO-4X

Nissan Fronier (Navara)
Nissan Fronier (Navara) Image credit Wikipedia.org

Ниссан компани бартаат замын дунд гарын хоёр ч төрлийн пикап жийп үйлдвэрлэн гаргадаг билээ. Frontier PRO-4X нь бартаат замд үнэхээр сайн зохицсон унаа юм байна. Арын дифференциалаа түгждэг, автомат хурдны хайрцагтай хувилбар нь даваа уруудахад туслах хяналтын системтэй. Бартаат зам туулах чадвараараа бусад пикапуудаас тэр ч бүү хэл их гарын пикапуудаас ч хол тасархай юм.

8. Land Rover LR4

Land Rover LR4  Image credit Wikipedia.org
Land Rover LR4
Image credit Wikipedia.org

Land Rover гэдэг нэр нь бартаа туулагч гэсэнтэй бараг л ижилхэн сонсогддог боловч ихэнх хэрэглэгчид нь спорт дугуй тавьж гангаран хотын замд давхих дуртай гэнэ.  Сүүлд урд болон хойд тэнлэгүүдийг үл хамаарах тэнхлэгээр сольсоноор засмал зам дээр илүү тохиромжтой болж, бартаат замын үзүүлэлтүүд нь нэлээд муудсан билээ. Гэсэн хэдий ч хамгийн сүүлийн үеийн зүтгэх хүчийг хянах систем тавьсан тул бартаат замын хүлэг гэдэг үзүүлэлтэд багтсаар байгаа билээ.

7. Toyota FJ Cruiser

FJ Cruiser Image credit Wikipedia.org
FJ Cruiser
Image credit Wikipedia.org

Харахад эв хавгүй ч гэсэн тэнхлэг хоорондын зай багатай, их биеэс газар хүртэл их зайтай, огцом өгсөх, уруудах зэрэгт хойд урд хормой нь газар шүргэхгүй зэрэг давуу талуудтай учир яах аргагүй бартаат замын шилдэг хүлгүүдийн тоонд орж байна. Эв хавгүй гадаад байдал нь олон хэрэглэгчид гологддог гэнэ. Гэхдээ энэ бол бартаат замын хүлгийн хувьд асуудал биш шүү дээ. Дашрамд хэлэхэд LandCruiser 100, 200 нь бартаат замаас илүүтэйгээр засмалд замд илүү тохирсон тансаг жийп  болжээ.

6. Nissan Xterra PRO-4X

Nissan Xterra Image credit Wikipedia.org
Nissan Xterra
Image credit Wikipedia.org

Ниссан бартаат замын тэрэг хийх арвин туршлагатай хэдий ч сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн илүү хөнгөн бартаат замын унааг ч бас бүтээж байгаа билээ. Хориод жилийн өмнө зах зээл дээр бартаат замын жийпнүүд моодонд орж байсан. Тэр үеийн машинуудын чадварыг хадгалж чадсан цөөхөн тэрэгнүүдийн нэг нь  яах аргагүй PRO-4X юм. Тухайлбал түгжигддэг арын дифференциал, нум зэргийг нь дурдаж болно.

5. Ram Power Wagon

RAM Power Wagon Image credit Wikipedia.org
RAM Power Wagon
Image credit Wikipedia.org

Хаммерийг үйлдвэрлэхгүй болсон тул та шинэ Хаммер авч чадахгүй. Гэхдээ ингэлээ гээд гонсойх хэрэггүй, учир нь түүнтэй дөхөж очихуйц үзүүлэлттэй Power Wagon байна шүү дээ. Хэвтээ тэнцүүлэгчийг автоматаар залгаж, салгаж чаддаг, диффренциалууд нь түгжигддэг.

 

4. Toyota Tacoma

Toyota Tacoma Image credit Wikipedia.org
Toyota Tacoma
Image credit Wikipedia.org

Tacoma нь 2012 онд хамгийн сайхан салоонтай хагас ачааны машинаар шалгарч байжээ. Tacoma бол ямагт бат бөх найдвартай машин байсаар ирсэн билээ. Иймээс ч Афганистаны талибанчуудын хамгийн дуртай унааны нэгд тооцогддог гэнэ. Учир нь бат бөхөөс гадна засвар арчилгаа хийхэд тун энгийн. Бартаат замын зориулалттай нэмэлт тоноглолтой, үүнд нь өргөн том дугуй, түгжигддэг арын дифференциал багтана.

3. Ford F-150

Ford F-150 Raptor Image credit Wikipedia.org
Ford F-150 Raptor
Image credit Wikipedia.org

Хад асга, элсэн манханд ч үл ажрах энэ төмөр хүлэгийн урд талд камер нэмж суурилуулжээ. Овор хэмжээ том энэ машиныг бартаатай орчинд зөв маневрлахад камер нь ихээхэн үүрэгтэй юм. Камерын байрлал нь харьцангуй доор учир тоос шороо, шавар арилгах ус шүршигчийг бас суурилуулж өгчээ. Маш бат бөх тулгуур эд анги болон нумтай тул хүнд, хагас ачааны энэхүү машиныг бартаат замаар ч хурдтай давхихад үл эвдэрнэ.  Навигацын систем, болон камеруудыг харах зориулттай том дэлгэцтэй.

2. Toyota 4Runner 

Toyota 4Runner буюу Hilux Image credit Wikipedia.org
Toyota 4Runner буюу Hilux
Image credit Wikipedia.org

2009 оноос 4Runner -ийн тав дахь үеийг үйлдвэрлэж эхэлжээ. Энэ загвар нь илүү өндөр, түгжигддэг арын дифференциалтай, замын янз бүрийн орчинд тохируулах тохируулгатай, хэт бартаатай замд явахад зориулсан Crawl Control-той. Kinetic Dynamic Suspension System бүхий хувилбар нь бартаат замд илүү тохиромжтой. Учир нь замын бартаанаас хамааран автоматаар хэвтээ тэнцүүлэгчийг тохируулдаг.

1. Jeep Wrangler Rubicon.
Wrangler Rubicon Image credit Wikipedia.org
Wrangler Rubicon
Image credit Wikipedia.org

2012 онд Wrangler-т 260 морины хүчтэй V6 хөдөлгүүр суурилуулах болжээ. Ингэснээр Wrangler-т дөхөж очих өрсөлдөгч байхгүй болжээ. Wrangler нь урдаа хамаарах хатуу тэнхлэгтэй цөөхөн машины нэг юм. Урд болон хойноо хамаарах тэнхлэгтэй, пүршин зөөлөвчтэй тул хад асгатай бартаат замаар аялагчдын мөрөөдлийн хүлэг юм. Газраас хангалттай өндөр зайтай, шавар шавхайнд үл ажрах Гуудрич дугуйтай, урд хойд тэнхлэгүүд нь хоёул түгжигддэг, автомат тохируулгатай хэвтээ тэнцүүлэгчтэй, хэт бартаат хад асгатай замд явахад зориулсан тохируулгатай. 2012 оноос эхлэн автомат хурдны хайрцагтай хувилбаруудыг ч мөн үйлдвэрлэх болсон тул түгжээ ихтэй хотын замд ч гэсэн унахад амар хялбар болжээ.