Шатаж буй хөлөг онгоц дээгүүр нисдэг таваг үзэгдэв

Шатаж буй хөлөг дээгүүр эргэлдэж буй гэрэлт нисдэг биетүүд.
Image Credit: YouTube / looknowtv

Калифорнийн эрэг орчимд явж байсан хөлөг онгоц дээгүүр ер бусын гэрэлт биетүүд нисэж буй бичлэг Youtube дээр тавигджээ. Уг бичлэгийг хэн хэзээ хийсэн талаар мэдээлэл хомс байгаа ч гэсэн энэ 2013 оны 9-р сард бичигдсэн байх магадлалтай ажээ. Зураглаач нь далайн эрэг дээр зогсоод, утаа манаран буй хөлөг онгоцны зургийг авч байв. Видео бичлэгийн тайлбар дээр “Шатаж, утаа бүрхэн буй хөлөг дээгүүр хэд хэдэн үл мэдэгдэх нисдэг биет нисэж байна. Гэхдээ түймэр гарч эхлэх үед тэд тэнд байсан эсэх нь тодорхойгүй” гэж бичсэн байна. Тэдгээр үл мэдэгдэх гэрлүүд анивчиж байсан нь  үйл явдлыг ихээхэн  сонирхолтой болгож байна. Энэхүү бичлэгийг Youtube-д байрлуулсан хүн “…эхлээд бид байлдааны онгоцны пуужингаас зугтаах үедээ хаядаг гэрэлт төөрүүлэгч гэж бодсон. Гэхдээ ийм төөрүүлэгч нь онгоцноос хаягдсан даруйд шууд л доош чиглэн унадаг. Харин  эдгээр гэрэлт биетүүд ниссээр л байсан” гэж өгүүлжээ.