Физик математикийн томъёонууд

Оюутан, сурагчид болон математик, физик сонирхдог хэн бүхэнд зориулан математик,  физикийн маш дэлгэрэнгүй онлайн томъёоны хураамжийг бичиж эхэллээ. Томъёо бүр тайлбартай, үг үсэг тэмдэглэгээ нь маш сайн дүрслэлтэйгээрээ бусад онлайн томъёоны хураамжаас онцлогтой. Энд дарж физикийн, энд дарж математикийн томъёоны хураамж уруу орно уу. Физикийн жишээ бодлогууд шинээр нэмэгдсэн тул энд дарж орно уу. Түгээмэл хэрэглэгддэг лабораторийн зарим ажлын тооцоог хэрхэн хийх зааврыг орууллаа. Эндээс орж үзнэ үү.  Томъёоны хураамж өдрөөс өдөрт улам нэмэгдэн баяжих болно. Та бүхний өдөр тутамын хэрэгцээт вэб хуудас байх болтугай.

Алтан навчит мод

By TTaylor (Own work) [GFDL (http://www.gnu.org/copyleft/fdl.html), CC-BY-SA-3.0 (http://creativecommons.org/licenses/by-sa/3.0/) or CC BY 2.5 (http://creativecommons.org/licenses/by/2.5)], via Wikimedia Commons

Гарчигийг хараад үлгэр гэж бодож байна уу? Үгүй шүү. Эвкалипт гэж асар өндөр мод байдгийг бараг бүгд мэдэх биз. Энэхүү модыг сүүлийн жилүүдэд тарималжуулж, цаасны үйлдвэрийн гол түүхий эд болгон ашиглаж байгаа билээ. Гэтэл энэ модонд нэгэн гайхамшигт чанар байдгийг дөнгөж саяхан илрүүлжээ.  Хэрэв эвкалипт мод ургаж байгаа хөрсөн доор алт байвал үндэс, салаа мөчрөөр нь дамжин навчинд нь хуримтлагддаг гэнэ. Мод яг л асар хүчирхэг усан насос мэт ажиллаж, алтны жижиг үртсүүдийг устай хамт хөөрөгдөн шахдаг байна. Мод маш өндөр тул үндэс нь ч гэсэн хэдэн арван метрийн гүнд хүрдэг. Алт нь ургамлын хувьд хортой бодис тул туугдан явсаар эцэстээ навчинд нь хуримтлагдаж, дараа нь навчтай хамт газарт хаягдана.

Эвкалиптийн навчинд хуримтлагдсан алтны тоосонцор тод өнгөөр харагдаж байна. (Credit: Image courtesy of CSIRO Australia)

Гэхдээ навчинд хуримтлагдаж байгаа алтны тоосонцор нь өчүүхэн хэмжээтэй, хүний үсний диаметрийг тав хуваасны нэгтэй ойролцоо юм.Унасан навчисыг хураан цуглуулж алтыг ялгах нь байгаль орчинд хамгийн ээлтэй, бас эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй технологи болох юм гэж уг нээлтийг хийсэн доктор Линтерн өгүүлжээ. Ер нь ургамлын навчинд хуримтлагдсан эрдсийг шинжлэх замаар өрөмдлөгө хийхгүйгээр газрын гүн дахь эрдэсийн талаар мэдээлэл авах боломжтой гэж тэр үзэж байна. Энэ модны тусламжтайгаар алтнаас гадна цайр болон зэсийн ордыг ч илрүүлэх боломжтой гэнэ.

3D принтер металл бэхтэй болно

Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA
Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA

Нарийн төвөгтэй эд ангийг шууд гурван хэмжээстэй хэвлэх болсон нь аж үйлдвэрийн янз бүрийн салбаруудад хувьсгал болж буй билээ. Хямд үнэтэй гурван хэмжээст принтерийг хүмүүс гэртээ хүртэл ашиглах боломжтой болсноор технологийн дэвшил гарч, Үргэлжлэл…

Вояжер хөлөг нарны аймгийг орхилоо

unmanned scientific probes Voyager
unmanned scientific probes Voyager (Photo credit: Wikipedia)

1977 онд хөөргөсөн НАСА-гийн Вояжер-1 хөлөг нарны аймгийг орхиж, одод хоорондын зайд гарлаа. Энэ бол хүний гараар бүтсэн зүйл нарны аймгийг орхин одож байгаа анхны тохиолдол юм. Уг хөлгийг хөөргөснөөс хойш 36 жил өнгөрсөн хэдий ч хэвийн ажиллаж, Дэлхий уруу дохио илгээсээр байгаа билээ. 36 жилийн туршид 19.3 тэрбум километр зайг туулжээ. Ийм хол зайг гэрлийн хурдтай Үргэлжлэл…