Алтан навчит мод

By TTaylor (Own work) [GFDL (http://www.gnu.org/copyleft/fdl.html), CC-BY-SA-3.0 (http://creativecommons.org/licenses/by-sa/3.0/) or CC BY 2.5 (http://creativecommons.org/licenses/by/2.5)], via Wikimedia Commons

Гарчигийг хараад үлгэр гэж бодож байна уу? Үгүй шүү. Эвкалипт гэж асар өндөр мод байдгийг бараг бүгд мэдэх биз. Энэхүү модыг сүүлийн жилүүдэд тарималжуулж, цаасны үйлдвэрийн гол түүхий эд болгон ашиглаж байгаа билээ. Гэтэл энэ модонд нэгэн гайхамшигт чанар байдгийг дөнгөж саяхан илрүүлжээ.  Хэрэв эвкалипт мод ургаж байгаа хөрсөн доор алт байвал үндэс, салаа мөчрөөр нь дамжин навчинд нь хуримтлагддаг гэнэ. Мод яг л асар хүчирхэг усан насос мэт ажиллаж, алтны жижиг үртсүүдийг устай хамт хөөрөгдөн шахдаг байна. Мод маш өндөр тул үндэс нь ч гэсэн хэдэн арван метрийн гүнд хүрдэг. Алт нь ургамлын хувьд хортой бодис тул туугдан явсаар эцэстээ навчинд нь хуримтлагдаж, дараа нь навчтай хамт газарт хаягдана.

Эвкалиптийн навчинд хуримтлагдсан алтны тоосонцор тод өнгөөр харагдаж байна. (Credit: Image courtesy of CSIRO Australia)

Гэхдээ навчинд хуримтлагдаж байгаа алтны тоосонцор нь өчүүхэн хэмжээтэй, хүний үсний диаметрийг тав хуваасны нэгтэй ойролцоо юм.Унасан навчисыг хураан цуглуулж алтыг ялгах нь байгаль орчинд хамгийн ээлтэй, бас эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй технологи болох юм гэж уг нээлтийг хийсэн доктор Линтерн өгүүлжээ. Ер нь ургамлын навчинд хуримтлагдсан эрдсийг шинжлэх замаар өрөмдлөгө хийхгүйгээр газрын гүн дахь эрдэсийн талаар мэдээлэл авах боломжтой гэж тэр үзэж байна. Энэ модны тусламжтайгаар алтнаас гадна цайр болон зэсийн ордыг ч илрүүлэх боломжтой гэнэ.

3D принтер металл бэхтэй болно

Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA
Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA

Нарийн төвөгтэй эд ангийг шууд гурван хэмжээстэй хэвлэх болсон нь аж үйлдвэрийн янз бүрийн салбаруудад хувьсгал болж буй билээ. Хямд үнэтэй гурван хэмжээст принтерийг хүмүүс гэртээ хүртэл ашиглах боломжтой болсноор технологийн дэвшил гарч, Үргэлжлэл…

Цахим хулгай

Image credit: Wikipedia

Өнөө цагт сайн эрчүүд  буу шийдмээ компьютерийн программаар сольжээ. Саяхан нэгэн хулгайч Барклай банкнаас 1.3 сая фунт стерлинг (3.4 тэрбум төгрөг орчим) хулгайлжээ. Гэхдээ хуруугаа мөнгөнд огтхон ч хүргэхгүйгээр шүү. Харин тэр өөрийгөө сүлжээний мэргэжилтэн гэж танилцуулаад мэдээлэл хулгайлах электрон төхөөрөмж суурилуулсан аж. Үргэлжлэл…

Фүкүшимагийн АЦС-д мөсөн хана барина

Fukushima live cam by TEPCO: worker I
TEPCO-ийн ажиглалтын камерт бичигдсэн дүрс (Photo credit: antjeverena)

Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас одоо хүртэл цацраг идэвхтэй ус алдагдсаар байгаа билээ. 2015 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 320 сая долларын өртөгтэй асар том мөсөн ханаар уг алдагдлыг зогсоохоор хичээж байна. Мөсөн ханыг хайлуулахгүй барьж байхын тулд өдөр бүр 3300 япон өрхийн хэрэглэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулах юм байна. Ийм мөсөн хана барих нь цацрагтай усыг хашиж барих хамгийн сайн арга гэж Японы засгийн газар үзэж байгаа юм. Өдөр Үргэлжлэл …

Нарны зайн үр ашгийг дээшлүүлэхэд эволюц тусална

Нарны зайнд гаргасан товруу нь нарны зайд шингээгдэх гэрлийн энергийн хэмжээг нэмэгдүүлнэ.

English: Photo of 4inch by 4 inch cell.
(Photo credit: Wikipedia)

Нарны эрчим хүч шавхагдашгүй их боловч цахиурын кристаллаар хийдэг нарны зай хэт их үнэтэй хэвээр байгаа билээ. Тухайлбал нарны зайгаар гарган авч буй эрчим хүч нь нүүрснээс гарган авч буй эрчим хүчнээс 10 дахин их үнэтэй. Органик гаралтай нарны зайг харьцангуй хямд зардлаар бүтээж болох боловч одоогийн шийдлүүд бас л олигтой болж өгөхгүй байгаа юм. Учир нь органик бодисуудын цахилгааны шинж чанар нь цахиурын кристаллынхаас хавьгүй доогуур байдагт оршино. Үргэлжлэл …