Хойд Ирландад хэлбэрээ өөрчилдөг ҮТНБ үзэгдэв

Өнгөрсөн долоо хоногт Хойд Ирландын нийслэлд нэгэн гэр бүлийнхэн хачирхалтай үл танигдах нисдэг биетийн (ҮТНБ) дүрс бичлэгийг хийжээ. Уг дүрс бичлэгийг YouTube сайт дээр байрлуулсны дараа дуулиан болов. Бичлэгээс үзвэл биет хэлбэрээ байнга өөрчилж байжээ. ҮТНБ нийслэл Белфастаас өрнө зүгт чиглэн одсон байна. Өдөр бүр энд тэнд үзэгдэж байдаг бусад ҮТНБ-ээс ялгаатай нь хэлбэрээ байнга өөрчилж байсанд оршино. Яг л өөр хэмжээст орчлонд шилжиж буй мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ. Үргэлжлэл …

Хараацай огт газардахгүйгээр хэдэн сараар нисдэг

By Kévin Le Pape (Flickr: Mascarene Swiftlet) [CC BY-SA 2.0 (https://creativecommons.org/licenses/by-sa/2.0)], via Wikimedia Commons

Саяхан судлаачид нэгэн сонирхолтой нээлт хийв. Зарим нэг шувууд огт буухгүйгээр, тасралтгүй зургаа, түүнээс ч олон сар агаарт нисдэг болохыг тогтоожээ. Шведийн Шувуу Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд альпын хараацайн нүүдлийг тогтоохын тулд туршилт явуулжээ. Альпын хараацай нь үржлийн үеэ Европ тивд өнгөрөөгөөд,өвөлжихийн тулд Африк уруу олон мянган километрийн аялалд гардаг.   Энэ бяцхан шувууны нислэгийн мэдээлллийг цуглуулахын тулд эрдэмтэд биед нь дөрвөн минут тутамд мэдээлэл хадгалах авсаархан электрон төхөөрөмжийг зүүж өгчээ. Жилийн дараа тэмдэгт шувуудаасаа төхөөрөмжийг авч, компьютерт оруулан өгөгдлийг нь судалсан байна.

“Бидний гол зорилго бол нүүдлийн үед эдгээр шувууд хэрхэн хооллодгийг мэдэх явдал байлаа. Гайхалтай, тэд тасралтгүй нисдэг болохыг бид олж мэдлээ.” гэж судалгааны багийн ахлагч Феликс Лиетчи мэдэгдэв. Үржлийн биш үеэ Африкт өнгөрөөхдөө тэд өдөр, шөнө ялгаагүй ямагт агаарт нисэн дүүлж байдаг аж. Заримдаа тэд далавчаа дэвэхгүйгээр элээ шувуу шиг элин халин нисдэг байна.

Хараацайн төрлийн шувууд буухгүйгээр агаарт нисдэг шавьжаар хооллон олон хоног байж чаддаг гэдгийг дээр үеэс мэдэж байсан боловч хэдэн сараар буухгүй нисдэг гэдгийг нь одоо л олж тогтоож байгаа нь энэ.

Аюултай цамхаг

Image credit: Wikipedia

Лондон хотод 37 давхар барилга барьж буй инженерүүд нэгэн бэрхшээлтэй асуудалтай тулгарчээ. ВалкиТалки гэдэг нэртэй уг тэнгэр баганадсан цамхагийг Лондон хотын төв, Фенчюрч Стрийтэд барьж буй. ВалкиТалк гэж цагдаа, үйлчилгээний албаныханы барьдаг богино долгионы станцыг хэлдэг билээ. Уг барилга нь тэгш биш, муруйж тахийсан шилэн ханатай, холоос харахад богино долгионы станцыг санагдуулахуйц хэлбэртэй барилга юм. Барилгын ажил хараахан дуусаагүй байхад л асуудал үүсэв. Барилгын ойролцоох зогсоолд тавьсан хэд хэдэн машины хуванцар эд ангиуд хайлж урссан байна. Үргэлжлэл…