Өнөө цагт сайн эрчүүд  буу шийдмээ компьютерийн программаар сольжээ. Саяхан нэгэн хулгайч Барклай банкнаас 1.3 сая фунт стерлинг (3.4 тэрбум төгрөг орчим) хулгайлжээ. Гэхдээ хуруугаа мөнгөнд огтхон ч хүргэхгүйгээр шүү. Харин тэр өөрийгөө сүлжээний мэргэжилтэн гэж танилцуулаад мэдээлэл хулгайлах электрон төхөөрөмж суурилуулсан аж.

Цахим хулгай


Компьютер дээр ажлаа амжуулдаг хэн ч байсан амжилт бүтээлтэй ажиллахын нэг үндэс нь сайн антивирус программ суулгах явдал гэдгийг ойлгодог болжээ. Хэчнээн хүчирхэг компьютертэй байсан ч вирусэнд баригчихвал таны компьютер маш удаан болж, магадгүй хийж бүтээсэн бүх зүйл, зураг, дуу, дүрс бичлэг гээд бүгд устах аюултай болно. Хорин жилийн хөдөлмөрийг […]

Вирусын эсрэг хамгийн сайн программууд


Эрүүл хүнс идэж биеийн тамирын дасгал хийх нь жингээ хасаж, гоо сайхан байх хамгийн шалгарсан арга боловч хүн бүр хэрэгжүүлж чаддаггүй. Харин дараах аргууд нь хүнээс их хичээл зүтгэл шаардахгүй ч жин хасахад ихээхэн тустай гэнэ. 1-р арга: Толины өмнө хооллох Толины өмнө хооллоход харьцангуй бага хоол иддэг болохыг судлаачид […]

Жин хасах хачирхалтай аргууд



1977 онд хөөргөсөн НАСА-гийн Вояжер-1 хөлөг нарны аймгийг орхиж, одод хоорондын зайд гарлаа. Энэ бол хүний гараар бүтсэн зүйл нарны аймгийг орхин одож байгаа анхны тохиолдол юм. Уг хөлгийг хөөргөснөөс хойш 36 жил өнгөрсөн хэдий ч хэвийн ажиллаж, Дэлхий уруу дохио илгээсээр байгаа билээ. 36 жилийн туршид 19.3 тэрбум километр […]

Вояжер хөлөг нарны аймгийг орхилоо


Лондон хотод 37 давхар барилга барьж буй инженерүүд нэгэн бэрхшээлтэй асуудалтай тулгарчээ. ВалкиТалки гэдэг нэртэй уг тэнгэр баганадсан цамхагийг Лондон хотын төв, Фенчюрч Стрийтэд барьж буй. ВалкиТалк гэж цагдаа, үйлчилгээний албаныханы барьдаг богино долгионы станцыг хэлдэг билээ. Уг барилга нь тэгш биш, муруйж тахийсан шилэн ханатай, холоос харахад богино долгионы […]

Аюултай цамхаг


Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас одоо хүртэл цацраг идэвхтэй ус алдагдсаар байгаа билээ. 2015 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 320 сая долларын өртөгтэй асар том мөсөн ханаар уг алдагдлыг зогсоохоор хичээж байна. Мөсөн ханыг хайлуулахгүй барьж байхын тулд өдөр бүр 3300 япон өрхийн хэрэглэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулах юм […]

Фүкүшимагийн АЦС-д мөсөн хана барина



Харийнхан гэдэг кинонд улайдам халуун болон хортой нөхцөлд амьдардаг харийн амьтны тухай гардаг. Бодит амьдрал дээр ч гэсэн тэсвэрлэшгүй хүнд орчинд дасан зохицож амьдардаг амьтад бий. Тухайлбал улаан замаг галдиериа сульфурариа маш хүнд орчнуудад амьдарч чаддаг. АНУ-ын Шарчулуутын үндэсний дархан цаазат газарт энэхүү замаг бий. Энд амьдарч буй

Хүчтэй хүчил болон хортой металл дахь амьдрал


Холер өвчин үүсгэгч нянг устгадаг нэгэн төрлийн вирус (бактерофаг) байдаг.  Уг вирус нь холерын нянгийн дархлааны системийг нь “хулгайлж” буцаагаад уг нянгийн эсрэг хэрэглэдэг болохыг саяхан судалгаагаар олж тогтоожээ. Энэ судалгаа ийм төрлийн вирус буюу бактерофаг нь дасан зохицох чадвартай бүрэн бүтэн дархлааны системтэй байдгийг анх илрүүллээ. Холерын нян нь […]

Вирусүүд дархлааны системтэй гэнэ шүү


Шинэ Зеландын арлын хойд талд газрын цардасны гүнд супер галт уул бүрэлдэн бий болж байна.Хэрэв ийм аварга том галт уул дэлбэрвэл Дэлхийн сүйрэл болох аж. Гэхдээ айлтгүй, энэ галт уул дэлбэрэх хүртлээ том болоход багадаа л 100 сая жил шаардагдана. АНУ-ын Ютагийн их сургуулийн сейсмологч Мичел Торн энэхүү галт уул […]

Супер галт уул үүсэж байна



Нарны зайнд гаргасан товруу нь нарны зайд шингээгдэх гэрлийн энергийн хэмжээг нэмэгдүүлнэ. Нарны эрчим хүч шавхагдашгүй их боловч цахиурын кристаллаар хийдэг нарны зай хэт их үнэтэй хэвээр байгаа билээ. Тухайлбал нарны зайгаар гарган авч буй эрчим хүч нь нүүрснээс гарган авч буй эрчим хүчнээс 10 дахин их үнэтэй. Органик гаралтай […]

Нарны зайн үр ашгийг дээшлүүлэхэд эволюц тусална