Шинжлэх ухаан

Шинжлэх ухааны шинэ ололт нээлтүүд


Америкийн Хьюстоны их сургуулийн Пол Чугаар удирдуулсан эрдэмтдийн баг усыг устөрөгч болон хүчилтөрөгч болгон задлах маш хямд төсөр бөгөөд үр ашигтай арга олжээ. Ирээдүйд газрын тос, шатах хийн хэрэглээг устөрөгч орлох болно гэж үзэж буй. Иймээс ч машин үйлдвэрлэгчид устөрөгчөөр ажиллах автомашин бүтээхээр шаргуу ажиллаж байгаа билээ. Устөрөгчөөр ажиллах машин […]

Усыг задлах үр ашигтай арга олов


Эрт цагт нэгэн төрлийн аварга бух гөрөөс Евроазийн эх газрыг бүрхэн бэлчиж байсан боловч одоо нэгэнт устан үгүй болжээ. Хамгийн сүүлчийн бух гөрөөс Польшийн нутаг Якторовын ойд амьдарч байгаад 1627 онд үхсэн аж. Бух гөрөөс одоогийн үхэртэй харьцуулшгүй том, сэрвээний өндөр нь 2метр гаруй, жин нь 1000кг татдаг байжээ. 2009 […]

Устаж үгүй болсон эртний үхрийг дахин бий болгоно


 Европын цөмийн судалгааны төвийн эрдэмтэд хорь гаруй жил хичээн зүтгэсний эцэст антиматерийн атомаас гарах гэрлийг анх удаа хэмжиж чаджээ.  Бөөм бүхэнд анти бөөм буюу эсрэг бөөм байдаг. Эсрэг бөөмүүд яг тэнцүү хэмжээний масстай гэхдээ цэнэг, липтон болон барионы тоо нь ч эсрэг байдаг.  Бөөм эсрэг бөөмтэйгөө нийлбэл энерги ялгаруулан устан […]

Антиматерийн спектрийг хэмжиж чаджээ



Одоогоор биедээ үргэлж авч явж болохоор дэлгэц гэвэл смарт цаг л байна. Цагаа харж болохоос гадна янз бүрийн мэдрэгч элементүүд болон ЖиПиЭс-тэй тул бараг л ухаалаг гар утсанд дөхөж очсон чадвартай. Гэхдээ нэг л дутагдал бий. Дэлгэц нь даан ч жижигхэн… Тэгвэл дөнгөж саяхан бүтээсэн, хүний арьсан дээр наалддаг маш […]

Хүний биеийг дэлгэц болгоно гэнэ


Оросууд сансрын аялалд хувьсгал болохуйц шинэ хөдөлгүүр бүтээхээр ажиллаж байна. Уг хөдөлгүүр нь цөмийн эрчим хүчээр ажиллах аж. Одоо хэрэглэж байгаа пуужингийн хөдөлгүүр нь түлшний шатах урвалаар ялгарах дулааныг ашигладаг, өөрөөр хэлбэл химийн урвал дээр үндэслэгдсэн хөдөлгүүр юм. Химийн урвалын хөдөлгүүр нь нүсэр хүнд, үнэ өртөг ихтэйгээс гадна нарны аймгийн […]

Ангараг гарагт дөч хоногийн дотор хүрнэ


Маш уян хатан, атомын нэг үеийн зузаантай боловч гангаас 200 дахин бат бөх материал байвал ч…? Тэгээд бас хямдхан… Эрдэмтдийн хийсэн саяхны нээлт ийм боломж олгож байна. Шинэ материал олон талаараа графинаас ч илүү болох нь тодорхой болж байна. Хэдхэн жилийн өмнө нээгдсэн графин хэмээх гайхамшигт материал үйлдвэрлэлд нэвтэрч амжаагүй […]

Графинаас ч илүү супер материал гаргаж авна



Эрдэмтэд цусны хавдар өвчнийг дархлааны эсийн генийг инженерчилэх аргаар эмчлэх туршилт хийжээ. Хүн дээр хийсэн клиникийн анхан шатны туршилтын үр дүн гайхалтай амжилттай болжээ. Туршилтыг цөөхөн сарын нас үлдсэн зуугаад сайн дурын өвчтнүүд дээр хийсэн байна. Ингэхдээ дархлааны Т эс буюу цусны цагаан эсийг “дасгалжуулан” хавдрын эсийг довтолдог болгон хувиргажээ. Туршилтанд орсон нийт цочмог […]

Цусны хавдар өвчнийг ялсан гэнэ


Халуун цөмийн нэгдэх урвалыг хяналттайгаар явуулж чадвал эрчим хүчний хязгааргүй их эх үүсвэртэй болох билээ. Нарны ялгаруулж байгаа илч дулаан нь халуун цөмийн урвал буюу устөрөгчийн цөмүүд хоорондоо нэгдэж гелийн цөм үүсэх урвалаар ялгардаг. Харин одоо ашиглагдаж буй бүх атомын цахилгаан станц нь цөмийн хуваагдах урвалыг ашиглаж илч дулаан гаргадаг […]

Хүн төрөлхтөн Энергийн хязгааргүй эх сурвалжтай болно


Гуравдугаар сарын 5-нд нэгэн солир Дэлхийтэй тун ойрхон зайд зөрж өнгөрөх юм байна. 2013TX68 гэх солирыг гурван жилийн өмнө илрүүлсэн билээ. Юм л бол Дэлхий сүйрэх гэж байна гэж шуугиан таригчдад хандаж хэлэхэд энэ солир Дэлхийд ямар ч аюул учруулахгүй гэж NASA -ын эрдэмтэд баталж байна. Тооцоолж байгаагаар солир 14000-17000 […]

Солир Дэлхийтэй ойрхон зөрнө



Ахуйн зориулалтаар хэрэглэгддэг ердийн цайруулагч бараг шидэт гэмээр үйлчилгээтэй болохыг нээсэн байна. Цайруулагчийн маш сулхан усан уусмал нь арьсны үрэвслийг анагаагаад зогсохгүй арьсыг нарны туяанаас хамгаалах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ дур мэдэн гэртээ туршихгүй байхыг анхааруулъя. “Цайруулагчийн хэт сул уусмал арьсны нэлээд хүндэрсэн экземийг эдгээхэд тун үр дүнтэй гэдгийг […]

Цайруулагч арьсыг залуужуулна