Семинарын тест 1-2
Өгсөн нь:
$\vec{r} = t^2\vec{i}+5t\vec{j} + 3\vec{k}$
$t=2с$
——————
$\upsilon=?$
Радиус векторын нэгж нь метрээр өгөгдсөн гэж үзье. Радиус вектороос хугацаагаар авсан уламжлал нь хурдны вектор юм.
$$\vec \upsilon = \frac{d\vec r}{dt} = 2t \vec{i} + 5 \vec{j}$$
$t=2с$ агшинд хурдны вектор нь: $$\vec \upsilon = 4 \vec{i} + 5 \vec{j}$$
Харин хурдны тоон утга нь $t=2с$ агшинд:
$$\upsilon = |\vec{\upsilon}|=\sqrt{16+25}м/с=\sqrt{41}м/с$$