Кинематик: Бодлого 6

Хос төмөр замаар 72км/ц ба 36км/ц хурдтай галт тэрэгнүүд зөрж өнгөрөв. Эхний галт тэргэнд сууж байсан зорчигч нөгөө галт тэрэг 20с-ийн хугацаанд зөрж өнгөрсөн болохыг хэмжжээ. Хоёр дугаар галт тэрэг ямар урттай байсан бэ?

——————————————————-

Өгсөн нь:

$\upsilon_1 = 72км/ц$

$\upsilon_2 = 36км/ц$

$t = 20с$

——————————————————

Бодолт:

Зорчигчийн сууж явсан галт тэргэн дээр тооллын эхийг авъя. Ингэвэл зорчигчийн галт тэрэг тэг хурдтай, нөгөө галт тэрэг нь

$\upsilon = \upsilon_1 + \upsilon_2$ хурдтай болно. Одоо $\upsilon$ хурдтай галт тэрэг хажуугаар $t=20с$ хугацааны туршид өнгөрсөн бол хурдыг нь ол гэсэн бодолготой төсөөтэй боллоо. Галт тэрэгний уртыг метрээр илэрхийлбэл тохиромжтой тул“км/ц” нэгжээр өгөгдсөн хурдыг “м/с” уруу шилжүүлбэл тохиромжтой.

$$\upsilon_1=72км/ц = 20м/с$$

$$\upsilon_2 = 36км/ц = 10м/с$$

$$ l = \upsilon \cdot t = (\upsilon_1 + \upsilon_2) \cdot t = (20м/с+10м/с) \cdot 20с = 600м$$

Хариу: Галт тэрэгний урт нь $l=600м$ байна.

Хоёр хурдан галт тэрэг (шинкансэн) зөрж өнгөрч байгаа нь:

 

 

Кинематик: Бодлого 5

Онгоцны буудлын урсдаг тавцан 3.0км/ц хурдтай. Тавцан дээгүүр зорчигч 2.0м/с хурдтай явав. Тэгвэл зорчигч онгоцны буудлын шалтай харьцангуй 20.0м зам туулахад хэр их хугацаа зарцуулах вэ?

 

—————————————————–

Өгсөн нь:

$\upsilon_{т}=3км/ц$

$\upsilon_{з}=2м/ц$

—————————————————–

Олох нь:

t

—————————————————–

Бодолт:

$$t = \frac{S}{\upsilon}$$

Энд $\upsilon$ нь зорчигчийн шалтай харьцангуй хурд бөгөөд $\upsilon=\upsilon_{т}+\upsilon{з}$ байна. Эдгээрийг өмнөх тэгшитгэлд орлуулбал:

$$t = \frac{S}{\upsilon} = \frac{S}{\upsilon_{т}+\upsilon{з}} = \frac{20м}{\frac{5}{6}м/с+2.0м/с} = \frac{120}{17}с \approx 7.058с$$

Энд $3км/ц= \frac{3000м}{3600с}= \frac{5}{6}м/с$ болохыг ашиглав.

——————————————-

Хариу: $t \approx 7.058с$

Канадын Торонтогийн нисэх онгоцны буудалд суурилуулсан урсдаг тавцанг дараах бичлэгт үзүүлжээ.