Цахилгаан гүйдэл: Бодлого 3


$R=2Ом$ эсэргүүцэлтэй дамжуулагчийг $\mathscr{E} = 1.5В$ ЦХХ бүхий гүйдэл үүсгэгчид залгав. Ингэхэд дамжуулагчаар $I = 0.5А$ гүйдэл гүйж байв. Хэрэв уг гүйдэл үүсгэгчийн хоёр туйлыг богино холбовол ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?

– – – – – – – – – – – – – – – – – – – –

Өгсөн нь:

$R=2Ом$

$\mathscr{E} = 1.1В$

$I = 0.5А$

– – – – – – – – – – – – – – – – – – – – –

Гүйдэл үүсгэгч нь тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй байдаг. Энэ эсэргүүцлийг $r$ гэж тэмдэглээд бүрэн хэлхээний Омын хуулийг бичье.

$$\mathscr{E} = I(R+r)$$

Эндээс дотоод эсэргүүцлийн утгыг олъё:

$$r = \frac{\mathscr{E}}{I} – R$$

Гүйдэл үүсгэгчийн хоёр туйлыг богино холбоход хэлхээнд зөвхөн $r$ эсэргүүцэл л үлдэнэ.  Энэ хэлхээний хувьд Омын хууль нь $\mathscr{E} = I_{бх} r$ гэж бичигдэнэ.  Эндээс богино холболтын үеийн гүйдлийг олбол:

$$I_{бх} = \frac{\mathscr{E}}{r} = \frac{\mathscr{E}}{\frac{\mathscr{E}}{I} – R}= \frac{1.5}{\frac{1.5}{0.5} – 2} А=1.5А$$

 

 

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *