Кинематик: Бодлого 6


Хос төмөр замаар 72км/ц ба 36км/ц хурдтай галт тэрэгнүүд зөрж өнгөрөв. Эхний галт тэргэнд сууж байсан зорчигч нөгөө галт тэрэг 20с-ийн хугацаанд зөрж өнгөрсөн болохыг хэмжжээ. Хоёр дугаар галт тэрэг ямар урттай байсан бэ?

——————————————————-

Өгсөн нь:

$\upsilon_1 = 72км/ц$

$\upsilon_2 = 36км/ц$

$t = 20с$

——————————————————

Бодолт:

Зорчигчийн сууж явсан галт тэргэн дээр тооллын эхийг авъя. Ингэвэл зорчигчийн галт тэрэг тэг хурдтай, нөгөө галт тэрэг нь

$\upsilon = \upsilon_1 + \upsilon_2$ хурдтай болно. Одоо $\upsilon$ хурдтай галт тэрэг хажуугаар $t=20с$ хугацааны туршид өнгөрсөн бол хурдыг нь ол гэсэн бодолготой төсөөтэй боллоо. Галт тэрэгний уртыг метрээр илэрхийлбэл тохиромжтой тул“км/ц” нэгжээр өгөгдсөн хурдыг “м/с” уруу шилжүүлбэл тохиромжтой.

$$\upsilon_1=72км/ц = 20м/с$$

$$\upsilon_2 = 36км/ц = 10м/с$$

$$ l = \upsilon \cdot t = (\upsilon_1 + \upsilon_2) \cdot t = (20м/с+10м/с) \cdot 20с = 600м$$

Хариу: Галт тэрэгний урт нь $l=600м$ байна.

Хоёр хурдан галт тэрэг (шинкансэн) зөрж өнгөрч байгаа нь: