Monthly Archives: March 2017


Төмөр зам дээр ачаагүй ($m_1 = 26тонн$) болон ачаатай ($m_2=94тонн$) хоёр вагон байв. Зүтгүүр ачаагүй вагоныг чирэхэд $a_1=0.4м/с^2$ хурдатгалтай хөдөлгөж байв. Харин ачаатай вагоныг чирэхэд $a_2=0.1м/с^2$ хурдатгалтай хөдөлгөнө. Хэрэв тэдгээрийг хамтад нь чирвэл ямар хурдатгалтай хөдөлгөх вэ? Аль ч тохиолдолд зүтгүүрийн хүч адил байна гэж үзээрэй. Бодолт: Өгсөн нь: $m_1 […]

Динамик: Бодлого 3


Биетэд $60Н$ хүч үйлчлэхэд $0.8м/с^2$ хурдатгалтай болно. Энэ биетийг $2м/с^2$ хурдатгалтай хөдөлгөхийн тулд ямар хүчээр үйлчлэх хэрэгтэй вэ? Өгсөн нь: ———————— $F_1 = 60.0Н$ $a_1 = 0.8м/с^2$ $a_1 = 2.0м/с^2$ ———————— $F_2 = ?$   Бодолт: Биетэд үйлчилж байгаа нийлбэр хүч тэгээс ялгаатай бол уг биет хурдатгалтай хөдөлдөг. Ямар нэгэн […]

Динамик: Бодлого 2


4Н хүчний үйлчлэлээр 2см сунаж буй пүршний харимхайн коэффициентыг ол. ————————————– Өгсөн нь: $F=4\text{Н}$ $\Delta l = 2\text{см} = 0.02\text{м}$ ————————————– Бодолт: Энэ нь Гукийн хуулийг ашиглан бодох хялбар бодлого байна. Пүрш болон ямар нэгэн уян хатан биетийн хэлбэрийг өөрчилж деформацид оруулахад буцаж анхны хэлбэртээ орох эрмэлзлэл бүхий уян харимхайн […]

Динамик: Бодлого 1



Дугуйтай аялагчид эхний өдөр баруун хойд зүг уруу 40км, хоёр дахь өдөр зүүн зүгт 50км, гурав дахь өдөр нь хойд зүгт 30км аялав. Аяллын маршрутыг зурж харуулна уу. Нийт явсан зам болон шилжилтийг нь олоорой. Бодолт: Өгсөн нь: ———————- Баруун хойд зүгт: $L_1 = 40км$ Зүүн зүгт: $L_1 = 40км$ […]

Кинематик: Бодлого 4


500 моль нүүрсхүчлийн хий ямар масстай вэ? ———————————- Өгсөн нь: $\nu = 500$моль $CO_2$ ———————————– Олох нь: $M = ?$ Бодолт: Нүүрсхүчлийн хийн нэг молекул нь нүүрстөрөгчийн нэг атом, хүчилтөрөгчийн хоёр атомаас тогтдог. Өөрөөр хэлбэл $CO_2$ гэсэн томьёотой. Иймээс нэг моль нүүрсхүчлийн хийн масс нь (өөрөөр хэлбэл молийн масс нь) […]

Молекул физик: Бодлого 3


Нэг моль хоолны давсанд хэчнээн тооны натрийн атом агуулагдах вэ? Бодолт: Хоолны давсны химийн томьёо нь $NaCl$. Нэг молекул нь нэг ширхэг натри, нэг ширхэг хлорын атомаас тогтож байна. Иймээс нэг моль буюу $6.02 \times 10^{23}$ ширхэг молекулд мөн л $6.02 \times 10^{23}$ ширхэг буюу нэг моль натрийн атом агуулагдана. […]

Молекул физик: Бодлого 2



Алтны молийн масс нь \( M=0.197 \) кг/моль, нягт нь \( \rho=19.32\times10^3 \text{кг}/\text{м}^3 \) бол түүний атомын хэмжээг үнэл. ———————————— Өгсөн нь: \( M=0.197 \)кг/моль \( \rho=19.32\times10^3\)кг/м\(^3\) ———————————— \( d=? \) \( M \) масстай алт авъя. Үүний эзлэхүүн нь \( V \). Тэгвэл $$\rho=\frac{M}{V}$$ болно. Алтны нэг атомын эзлэхүүн […]

Молекул физик: Бодлого 1


Дугуйчин эхний 5с-д 40м, дараагийн 10с-д 100м, сүүлийн 5с-д 20м зам туулав. Замын эхний хагасыг туулсан дундаж хурдыг ол. Мөн нийт замыг туулсан дундаж хурдыг ол. —————— Өгсөн нь: $\Delta t_1 = 5\text{с}$ $\Delta S_1 = 40м$ $\Delta t_2 = 10с$ $\Delta S_2 = 100м$ $\Delta t_3 = 5с$ $\Delta […]

Кинематик: Бодлого 3


Хоёр дугуйчны хөдөлгөөний тэгшитгэл $x_1 = 5t$, $x_2=150-10t$ гэж өгөгдөв. Тэдгээрийн координатууд хугацаанаас хэрхэн хамаарахыг харуул. Тэд хугацааны ямар агшинд, ямар координаттай цэг дээр уулзах вэ? Энэ тэгшитгэлд хугацаа нь секундээр, координат нь метрээр өгөгдсөн болно. ————————— Өгсөн нь: $x_1 = 5t$ $x_2=150-10t$ ————————— Олох нь: Уулзах хугацааны агшин: $t_{у} […]

Кинематик: Бодлого 2



Бөмбөгийг 3м өндрөөс унагаав. Шалан дээр ойсны дараа 1м өндөр түүнийг барьж авсан бол бөмбөгний явсан зам болон шилжилтийг ол. Бодолт: Өгсөн нь: $y_1=3$м $y_2=1$м Шилжилт бол эхний болон эцсийн координатын зөрүү юм. Иймээс $$\Delta y = y_1 – y_2 = 3м – 1м = 2м$$. Одоо туулсан замыг олъё: […]

Кинематик: Бодлого 1