Хамгийн алс орших галактикийг илрүүллээ


Image cerdit NASA/ESA

Image cerdit NASA/ESA

Одон оронч эрдэмтэд хамгийн алс орших нэн шинэ, хөх өнгөт галактикийг илрүүллээ. Энэ галактик нь ертөнц үүсэх цаг хугацааны үеэс, өөрөөр хэлбэл 13.1 жилийн тэртээгээс бидэнд харагдаж буй билээ.

Калифорнийн Санта Круз дэх Илийн их сургуулийн эрдэмтэд гурван өөр телескоп хэрэглэн уг галактикийг илрүүлсэн бөгөөд сүүмгэр дүрстэй харагдах энэ нэн шинэ галактикийн насыг тооцоолж гаргажээ. Галактикийг EGS-zs8-1 гэж нэрлэсэн бөгөөд гэрлийн шилжилсэн хэмжээг ашиглан Их тэсрэлтээс хойш 670 сая жилийн дараа үүссэн болохыг тогтоожээ. Ер нь ямар ч галактик, сансрын биет Дэлхийгээс аль хэр хол оршиж байна, тэр хэмжээгээр тухайн галактикийн эрт цагийн байдлыг бид харна гэсэн үг. Учир нь холын галактикаас ирж буй гэрэл замдаа их хугацаа зарцуулна. EGS-zs8-1 галактик Bootes-ийн ордонд биднээс 13.1 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байна. Нэг гэрлийн жил нь 9.33 их наяд км-тэй тэнцүү юм.  Шинэ олдсон галактик нь өмнө мэдэгдэж байсан галактикаас 30 сая жилээр “ах” юм . 30 сая жил гэдэг нь одон орны хувьд тийм ч их хугацаа биш, гэхдээ ийм галактикийг олно гэдэг нь ховор тохиолдол юм гэж нээлт хийсэн эрдэмтдийн нэг Герт Иллингворт мэдэгджээ. Энэ галактик тэр үеийн галактикууд дотроо том хэмжээтэйд тооцогдоно. Хамгийн хүчирхэг дурангаар илрүүлж байгаа алсын галактикууд голдуу л 100 сая гаруй жилийн настай байдаг. Бидний илрүүлсэн энэ галактик нэн шинэ бөгөөд маш хурдацтайгаар томорч байгаа юм гэж Иллингворт нэмж хэлсэн  ажээ. Энэ галактикт үүсэж байгаа оддын тоо нь манай галактикийнхаас 80 дахин их хурдацтай. Тэнд шинээр үүсэж байгаа одод дотор манай Нар шиг одод байхгүй юм. Тэндхийн одод маш залуу тул бүгд л цэнхэрдүү өнгөтэй.

Энэ одны аймгийг анх 2013 онд Хаббл дуран авиагаар анх илрүүлж, Спицер хэмээх сансрын дурангаар дахин нотолж харсан байна. Үүний дараа Хавайн арал дээр байрлах Кек хэмээх дурангаар нас болон зайг нь тодорхойлоод одоо л албан ёсоор зарлаж байгаа нь энэ юм. Энэ ажлын хамгийн хүнд хэсэг нь түүний зай болон насыг тодорхойлох явдал байлаа гэж нээлт хийсэн эрдэмтэд ярьжээ.