Машиныхаа тэнхлэгийг өөрсдөө тохируулж сурцгаая


Хэрэв машин тань шулуун замаар явж байхад жолооны хүрдээ сул тавибал зөвхөн нэг л тийшээ чангаагаад байвал тэнхлэг тохиргоо алдагдсаны шинж. Сайн анзаарвал машин чөлөөтэй сул өнхрөхөө больж хааз заавал гишгүүлээд байх болно. Мөн урд дугуй жигд биш хурдан элэгдэх, хээ нь аль нэг тийшээ ханарсан мэт болох нь тэнхлэг тохиргоо алдагдсаны шинж тэмдэг юм. Тэнхлэг тохиргоо алдагдсан шинж мэдэгдэнгүүт л даруйхан тохируулж байх шаардлагатай. Засварын газруудад тэнхлэг тохиргоог компьютержсэн нарийн төхөөрөмжийн тусламжтайгаар тохируулдаг.

Тэнхлэг тохиргоо алдагдсан байдал.
Image credit Wikipedia.

Хэдийгээр тэнхлэг тохируулахад хоёрхон боолт эргүүлдэг ч гэсэн нэлээд үнэтэй. Ихэнх засварын газрууд жижиг тэрэгний тэнхлэг тохиргоог 20000₮, жийпнийхийг 40000₮ орчимд тохируулдаг. Гэхдээ 100 хувь найдвартай тохируулж  чаддаггүй. Машин тэргээ өөрөө засчихдаг техникийн мэдлэгтэй хүмүүс бол засварын газар очих дургүй байдаг. Учир нь манай засварын газрууд нэг юмыг засахдаа нөгөөг эвддэг, маш найдваргүй. Харин тэнхлэг тохиргоо хийх багажгүй бол хэн ч байсан тохиргоо хийлгэхийн тулд дуртай ч дургүй ч засварын газар очихоос өөр аргагүй болно. Бүх засварын газрууд бас тэнхлэг тохируулахгүй ээ. Иймээс уншигчиддаа зориулаад өөрөө хэрхэн тэнхлэг тохиргоо хийх талаар зөвлөмж хүргэхээр шийдлээ.

Товчоор хэлэхэд тэнхлэг тохиргоо алдагдана гэдэг нь жолооны хүрдийг чигээр нь байрлуулахад урд хоёр дугуй яг урагш чиглэж чадахгүй болно гэсэн үг. Гэхдээ нүдээр хараад тохиргоо алдагдсан эсэхийг шууд хэлэхэд хэцүү. Ойролцоогоор $1^\circ$ хэмжээгээр хазайж байж л нүдэнд ажиглагдахуйц болно, гэтэл энэ бол хэтэрхий их хазайлт юм.

Өөрийн гараар тэнхлэгээ тохируулахын тулд танд машиныг тань бүтэн тойруулахад хүрэлцэхүйц урт мяндсан утас, эсвэл сатурк байх хэрэгтэй. Ингээд:

  1. Бүх дугуйн хийн даралтыг тэнцүү болгосон байх шаардлагатай. Мөн дугуйнууд бүгд ижил өргөнтэй, нэг маркийнх байх ёстойг анхаарна уу.
  2. Машинаа маш тэгш газар байрлуулна. Урд дугуйг мушгихад хялбар байлгах үүднээс доор нь кардон цаас, гөлмөн төмөр мэтээр ивээс хийгээрэй.
  3. Жолооны хүрдийг яг эгц урагш чиглүүлэн байрлуулаад, хүрдийг эргэхгүйгээр бэхэлнэ.

Дараа нь юу хийх шаардлагатайг доорх бичлэгээс хараарай: