Алдагдсан онгоц олдсон байж магадгүй


jetcrashsiteЭнэтхэгийн далайн өмнөд хэсгээс алга болсон Малайзын MH370 чиглэлийн онгоцны эвдэрсэн хэсэг байж болохоор зүйлийг илрүүллээ гэж Австралийн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Уг биет 24 метр урт бөгөөд далайн давалгаанд хөөгдсөөр ирсэн байж болзошгүй гэнэ. Энэ бол онгоцны сүүл хэсэг байх гэж Дэвид Галло мэдэгджээ. Дэвид Галло нь 2009 онд осолдсон Францын агаарын тээврийн 449-р нислэгийн онгоцыг эрэн хайх ажилд оролцож байсан туршлагатай мэргэжилтэн юм. Олон улсыг хамаарсан, арван гурав дахь өдрөө үргэлжилж буй өргөн далайцтай эрэл мухардаж байсан ч энэхүү мэдэгдэл нь эрлийн ажилд цэг тавьж тун болзошгүй байна. Австралийн эрлийн баг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, өөрийн нутгийн ойролцоо газарт эрж байсан юм. Олдсон биетийн сансраас авсан зургийг Австралийн Геофизикийн Судалгааны Төвийн вэб сайтаас үзэж болох гэнэ.