3D принтер металл бэхтэй болно


Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA

Титанаар хэвлэсэн эд анги. Image credit: ESA

Нарийн төвөгтэй эд ангийг шууд гурван хэмжээстэй хэвлэх болсон нь аж үйлдвэрийн янз бүрийн салбаруудад хувьсгал болж буй билээ. Хямд үнэтэй гурван хэмжээст принтерийг хүмүүс гэртээ хүртэл ашиглах боломжтой болсноор технологийн дэвшил гарч, бүтээгдэхүүний үнэ ч дагаад буурч байгаа юм. Гэхдээ одоог хүртэл гурван хэмжээст принтер нь хатуурдаг нунтаг, эсвэл хуванцарыг л хэрэглэж байгаа билээ. Харин металлаар хэвлэдэг технологи бий болгохын тулд шилдэг 28 эрдэм шинжилгээний хүрээлэн нэгдэн “Амазе” гэх төслийг хэрэгжүүлж байна. Гурван хэмжээст принтерээр нарийн нийлмэл эд ангийг  ч гэсэн бат бөх боловч хөнгөн нимгэн хийх боломжтой юм. Ингэснээр онгоц, машин, тоног төхөөрөмж болон пуужингийн эд ангийг бараг хаягдал гаргахгүй боловч хямд, хурдан бүтээх боломтой болно. “Бид урьд өмнө нь байгаагүй тийм чанартай металл бүтээгдэхүүн хийх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна. Гурван хэмжээст принтерийн технологи нь өөр ямар ч аргаар хийх боломжгүй нарийн төвөгтэй эд ангийг хийх бололцоо олгодог. Түүнээс гадна энэ технологийг нэвтрүүлснээр сансрын пуужингийн эд ангиудыг байгаль орчинд хал балгүйгээр хийдэг болно” гэж Европын Сансрын Агентлагийн судлаач Дэвид Жэрвис хэлжээ.