Хойд Ирландад хэлбэрээ өөрчилдөг ҮТНБ үзэгдэв


Өнгөрсөн долоо хоногт Хойд Ирландын нийслэлд нэгэн гэр бүлийнхэн хачирхалтай үл танигдах нисдэг биетийн (ҮТНБ) дүрс бичлэгийг хийжээ. Уг дүрс бичлэгийг YouTube сайт дээр байрлуулсны дараа дуулиан болов. Бичлэгээс үзвэл биет хэлбэрээ байнга өөрчилж байжээ. ҮТНБ нийслэл Белфастаас өрнө зүгт чиглэн одсон байна. Өдөр бүр энд тэнд үзэгдэж байдаг бусад ҮТНБ-ээс ялгаатай нь хэлбэрээ байнга өөрчилж байсанд оршино. Яг л өөр хэмжээст орчлонд шилжиж буй мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ.

Харин бичлэгийг үзсэн зарим интернет хэрэглэгчид уг биетийг ердийн агаарын бөмбөлөг байна гэж үзэж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй буй заа. Тэднийхээр бол бөмбөлөгийн энд тэндээс гэрэл ойсноос болж хэлбэрээ өөрчилж байгаа мэт харагдаж байгаа гэнэ. Та ч гэсэн энэхүү бичлэгийг үзээд өөрийн гэсэн дүгнэлтээ хийх биз ээ.