Вояжер хөлөг нарны аймгийг орхилоо


unmanned scientific probes Voyager

unmanned scientific probes Voyager (Photo credit: Wikipedia)

1977 онд хөөргөсөн НАСА-гийн Вояжер-1 хөлөг нарны аймгийг орхиж, одод хоорондын зайд гарлаа. Энэ бол хүний гараар бүтсэн зүйл нарны аймгийг орхин одож байгаа анхны тохиолдол юм. Уг хөлгийг хөөргөснөөс хойш 36 жил өнгөрсөн хэдий ч хэвийн ажиллаж, Дэлхий уруу дохио илгээсээр байгаа билээ. 36 жилийн туршид 19.3 тэрбум километр зайг туулжээ. Ийм хол зайг гэрлийн хурдтай туулахад л 17 цаг шаардагдах билээ. Өөрөөр хэлбэл Вояжерийн илгээж байгаа дохио 17 цагийн дараа Дэлхийд ирнэ гэсэн үг. Яг жилийн өмнө уг станц нарны нөлөөгөөр үүссэн ионжсон хийн бүслүүрт нэвтрэн орж байсан юм. Харин одоо уг бүсийг орхин, одод хоорондын хоосон орон зайд орж байна.  Станц 2020 он хүртэл дохио илгээсээр байх болно гэж НАСА-ийн эрдэмтэд тооцоолж байгаа ажээ. Үүнээс хойш түүний цөмийн эрчим хүчний үүсгүүр нь станцын багаж төхөөрөмжүүдийг ажиллуулж дийлэхгүй болох юм байна.