Устөрөгч ба хүчилтөрөгч нэгдэж ус үүсэх урвал:
$2H_2+O_2=2H_2 O$
Усны молийн масс нь $18.01528$ г/моль юм. Энэ хоёр хийн хольц маш амархан урвалд орж тэсрэх бөгөөд нэг моль устөрөгч урвалд ороход 241.8Ж дулаан ялгарна.
Ногоон ургамал нүүрсхүчлийн хий, ус болон гэрлийг ($h \nu$) шингээж фотосинтезийн урвал явуулдаг:
$$6CO_2+6H_2 O + h \nu = C_6 H_{12} O_6 + 6O_2$$
Төмөр хүчилтөрөгчтэй нэгдэж төмрийн исэл үүсэх урвал:
$$4Fe +3 O_2 = 2Fe_2 O_3$$
Төмрийн ислийн молийн масс нь $87.8438$г/моль болно.
Төмөр сулруулсан хүхрийн хүчилтэй дараах байдлаар урвалд орно:
$$Fe + H_2 SO_4 = Fe_2 (SO_4 )_3 + H2 \uparrow$$
Энэ бодисыг төмрийн сульфат гэдэг. Шаравтар өнгөтэй талст бодис бөгөөд ердийн нөхцөлд усанд уусдаг. Үйлдвэрт их хэмжээгээр гаргаж авахын тулд дараах урвалыг ашиглана:
$$2FeSO_4 + H_2 SO_4 + H_2 O_2 = Fe_2 (SO_4)_3 + 2H_2 O$$
Цайр давсны хүчилтэй урвалд орох нь:
$$Zn + 2HCl = ZnCl_2 + H_2$$