Цахилгаан соронзон


Вакуумын соронзон нэвтрүүлэлт

$$\mu_\circ = \frac{1}{\varepsilon_\circ c^2}$$
Энд $\varepsilon_\circ$ нь вакуумын диэлектрик нэвтрүүлэлт, $c$ нь вакуум дахь гэрлийн хурд.

Амперын хууль

ampers_law$I_1 d\vec{l}_1$ ба $I_2 d\vec{l}_2$ нь гүйдлийн элементүүд бөгөөд нэгдүгээр элементээс хоёрдугаар элемент хүртэлх радиус вектор нь $\vec{r}_{12}$ бол тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүчийг дараах томьёогоор олно:

$$\vec{F}_{12} = \frac{\mu_\circ \mu}{4 \pi} [I_2 d\vec{l}_2[I_1 d\vec{l}_1 \frac{\vec{r}_{12}}{r_{12}^3}]]$$

 

Био-Савар-Лапласын хууль

$I d\vec{l}$ гүйдлийн элементээс $\vec{r}$ зайд соронзон орны индукц нь:

$$ d\vec{B} = \frac{\mu_\circ \mu}{4 \pi} [I d\vec{l} \frac{\vec{r}}{r^3}]$$

СИ системд соронзон индукцийг хэмжих нэгж нь Тесла юм. Теслаг ихэвчлэн Тл гэж товчилдог.

Лоренцын хүч

$\vec{B}$ индукцтэй соронзон оронд $\vec{v}$ хурдтай $q$ цэнэгтэй бөөм хөдөлж байвал соронзон орны зүгээс уг бөөмд үйлчлэх хүч нь:

$$\vec{F} = q \vec{v} \times \vec{B}$$

Дээрх хүчийг скаляр хэлбэрт бичвэл:

$$F = q v B \sin \alpha$$

Энд $\alpha$ нь хурд ба соронзон орны чиглэлийн хооронд үүсэх өнцөг юм.