Термодинамик


 

Дотоод энерги

Биетийг бүрэлдүүлж байгаа жижиг хэсгүүдийн дулааны хөдөлгөөний энергийг дотоод энерги гэнэ. Биетийн дотоод энерги их байвал температур нь мөн их байна.

$\nu$ хэмжээтэй хийн дотоод энерги нь

$$E = \frac{i}{2} \nu R T$$

Энд байгаа $i$ нь бүрдүүлэгч жижиг хэсэг буюу атом эсвэл молекулынх нь чөлөөний зэрэг юм.

Термодинамикийн нэгдүгээр хууль

Системд өгсөн дулаан нь түүний дотоод энергийг нэмэгдүүлэхэд болон ажил хийхэд зарцуулагдана.

$$dQ = dE + dA$$

$dQ$ нь системд өгсөн дулаан, $dE$ нь дотоод энергийн өөрчлөлт, $dA$ нь системийн хийсэн ажил.

Энтропи

Энтропийн үнэмлэхүй утга нь термодинамик магадлал $w$-аар

$$ S = k \ln w $$

гэж илэрхийлэгдэнэ. Энд $S$ нь системийн энтропи, $w$ нь термодинамик магадлал, $k$ нь Больцманы тогтмол юм.