Зөөлтийн үзэгдэл


Дулаан дамжуулалт

Атом болон молекулын эмх замбараагүй дулаан хөдөлгөөн дамжих үзэгдлийг дулаан дамжуулалт гэдэг. Хий болон шингэний хувьд халуун болон хүйтэн хэсгүүд нь урсах байдлаар дулаан дамжих боломжтой байдаг бөгөөд үүнийг нь конвекцын дулаан дамжуулалт гэнэ. Харин хатуу биетийн хувьд ийм конвекцын үзэгдэл явагддаггүй. Учир нь хатуу биеийг бүрдүүлж буй хэсгүүд тэнцвэрийн байрныхаа орчимд хэлбэлзэх хөдөлгөөн л хийх боломжтой. Хатуу биеийн температур их байх тутам хэлбэлзлийн далайц нь их болдог. Энэ хэлбэлзэл зэргэлдээ молекулдоо дамжин шилжих байдлаар дулаан дамждаг.

$S$ талбайтай, $\Delta l$ зузаантай үеийн хоёр талын температурын зөрүү нь $\Delta T$ байг. $t$ хугацааны дотор нэг талаас нөгөө тал уруу шилжих дулааны тоо хэмжээ нь

$$Q=\lambda \frac{\Delta T}{\Delta l} S t$$

байна. Энд $\lambda$ нь дулаан дамжуулалтын коэффициент юм.