Абсолют хар биетийн цацаргалт


Стефан-Больцманы хууль

$T$ температуртай абсолют хар биетийн бүрэн цацаруулах чадвар

$$R = \sigma T^4$$

байна. Өөрөөр хэлбэл $T$ температуртай абсолют хар биетийн нэгж гадаргуугаас нэгж хугацаанд цахилгаан соронзон долгион хэлбэрээр цацрах энергийн хэмжээ нь ийм байна.

Энд байгаа $\sigma$ –г Стефан-Больцманы тогтмол гэх бөгөөд $\sigma = 5.7 \cdot 10^{-8} \frac{Вт}{м^2 \cdot К^4}$ болно.