Физикийн онлайн хичээл


Бодисын соронзон орон

Бид өмнөх дэд бүлэгт гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орныг вакуум орчинд үүснэ гэж тооцсон билээ. Гүйдэлтэй дамжуулагч нь ямар нэгэн орчинд байвал соронзон орон эрс өөрчлөгддөг. үнийг аливаа бодис бүр соронзон чанартай буюу соронзон орны нөлөөгөөр соронзон моменттой болдгоор тайлбарлаж болно. Иймээс орчин дахь соронзон орон нь соронзлогдсон бодисын $\vec B’$ соронзон орон, гүйдэлтэй дамжуулагч $\vec B_0$ соронзон орны нийлбэрээр тодорхойлогддог:

$$\vec B = \vec B’ + \vec B_0$$

Соронзон бодисын хувийн соронзон орон нь молекул хоорондын зайн хязгаарт хүчтэй өөрчлөгддөг. Бие хэрхэн соронзлогддог талаар Ампер таамаглал дэвшүүлсэн бөгөөд бодисын молекулуудад тойрог гүйдлүүд үүсдэг гэж үзжээ. Эдгээр гүйдэл бүр нь соронзон моменттой байх бөгөөд орчиндоо соронзон орон үүсгэнэ. Гадны орон үйлчлээгүй үед молекулын гүйдлүүд нь эмх замбараагүй байрлах тул нийлбэр соронзон орон нь тэгтэй тэнцдэг. Соронзон орон үйлчилж эхлэхэд молекулуудын соронзон моментууд нэгэн чиглэлд эрэмбэлэгдэн нийлбэр соронзон момент тэгээс ялгаатай болж бодис соронзлогдоно. Энэ тохиолдолд молекулуудын гүйдэл тус бүрийн үүсгэх соронзон орон нь бие биенээ устгахаа больж улмаар $\vec B’$ соронзон орон үүснэ.

Бодисын соронзлолтыг нэгж эзлэхүүн дэх соронзон моментоор илэрхийлдэг ба энэ хэмжигдэхүүнийг соронзлолтын вектор гэж нэрлэнэ ($\vec J$). Бодис нэгэн жигд соронзлогдсон тохиолдолд соронзлолтын векторыг дараах томьёогоор илэрхийлнэ:

$$\vec J = \frac{\sum_{\Delta V} \vec p_m}{\Delta V}$$

Энд $\Delta V$ нь авч үзэж буй цэгийн орчимд авсан маш бага эзлэхүүн, $\vec p_m$ нь нэг молекулын соронзон момент.

 

Соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн

Нэгэн төрлийн орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн

$q$ цэнэгтэй бөөм $\vec B$ индукцтэй нэгэн төрлийн соронзон оронд перпендикуляраар $\vec \upsilon$ хурдтай нисэж орсон гэж үзье. Цэнэгт бөөмд үйлчлэх соронзон хүчний улмаас энэ нь

 

$$a_n = \frac{F}{m} = \frac{q}{m} \upsilon B $$

хэмжээтэй нормаль хурдатгалтай болно ($\vec \upsilon$ ба $\vec B$-ийн хоорондох өнцөг нь $90^\circ$ ).

 

 

 

 


Соронзон оронд буй цэнэгт бөөмийн хурд, индукц хүчний чиглэл